Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Спортын төрөлжсөн сургуулийн барилгыг 8 дугаар сард ашиглалтад оруулна

Төв аймгийн Засаг даргын орлогч Ц.Бумбуянгаар болон Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл нарын ажлын баг Зуунмод суманд барьж буй 640 хүүхдийн спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын үйл явцтай танилцлаа.

Тус барилга нь улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2019 онд эхэлсэн бөгөөд 2021 оны 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.Барилгын гүйцэтгэгчээр "Эл Си Би" ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд 2020 онд барилгын хана, хамар хана, цонх , дээвэр, хучилт, гадна дулаан, цэвэр, бохир ус, гадна, дотор цахилгааны ажлыг гүйцэтгэсэн байна.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ