Төв аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн шийдвэр гаргасан талаар аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Тодруулбал,Улаанбаатар хотод коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдэж гарал үүсэл, маршрут нь тогтоогдохгүй халдварын тохиолдол их байгаа учир тус шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
1.2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот руу явах, сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд хориглох
2. 3 хоногийн хугацаанд Хүнс барааны татан авалт, болон бусад бараа материалын түгээлтийн зөвшөөрөл олгохгүй байх.
3 Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдэд үйлчлэх үйлчилгээнд онцгойлон анхаарах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх.
4. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангах, сум орон нутагт ард иргэдийг цочроосон мэдээ мэдээллийг гаргахгүй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй баттай эх сурвалжийн мэдээг зөвшөөрлийн дагуу нийтэд мэдээлэх.
5. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэд малчдад цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг яаралтай хүргэх.
6. Зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, ар гэрийн гачигдалтай иргэдийн хөдөлгөөнийг асуумж судалгаа, чиглэл маршрут, очих хаяг байршил зэргийг тодорхойлсны үндсэн дээр сумаас зорчих хөдөлгөөнийг зөвшөөрөх.
Тус чиглэлдочихоос өмнө сумын шалган нэвтрүүлэх цэгт ирсэн үед орох хөдөлгөөнд онцгойлон анхаарч асуумж судалгаа ялангуяа Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн PCR шинжилгээний хариу, чиглэл маршрутыг тогтоосны үндсэн дээр нэвтрүүлэхийг үүрэг болгов.
Мөн бусад тохиолдолд онцын шаардлагагүй бол сум орон нутгаас орох, гарах хөдөлгөөнийг хориглохыг онцгойлон анхаарууллаа.