Төв аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 2447 иргэн гэрийн ажиглалтад байна. Дээрх иргэд Улаанбаатар хот болон бусад аймгаас ирснийг 27 сумын эрүүл мэндийн төвийн хяналтад авч, өдөр бүр утсаар хяналт тандалт хийж, гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах болон халдвар хамгааллын зөвлөгөө зөвлөмж өгч байна гэж ЭМГ-аас мэдээллээ.
Үүнээс Зуунмод суманд 276 иргэн байгаа бол бусад суманд 2171 иргэн байгаа аж. Ийнхүү аймгийн хэмжээнд буцах хүсэлт гаргасан иргэдийн 90 орчим хувь нь байнгын оршин суугаа хаягтаа очсон гэж аймгийн Онцгой байдлын газрын нарийн бичгийн дарга, хошууч Г.Ганхөлөг хэллээ.
Мөн аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар түргэвчилсэн оношлуураар нийт 2572 иргэнд шинжилгээ хийхэд хариу нь бүгд сөрөг гарсан байна.