Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БГД-т халдварын тохиолдол 6, БЗД-т 1, СХД-т 3, СБД-т 10, ЧД-т 7, ХУД-т хоёроор нэмэгдлээ

   Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш Улаанбаатарт дотоодын халдвар 29-өөр нэмэгдлээ. Энэ нь тусгаарлагдсан хүмүүсийн ойрын хавьтлын буюу гэр бүлийн хүмүүс байсан гэж ЭМЯ-наас мэдээлж байна. Батлагдсан тохиолдол нэмэгдсэнээр аль, аль хороодод халдвар нэмж бүртгэгдсэнийг хүргэж байна. 
Өчигдөр 11.00 цагаас хойш Баянгол дүүрэгт халдварын тохиолдол 6, Баянзүрх дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 10, Чингэлтэй дүүрэгт 7, Хан-Уул дүүрэгт хоёроор нэмэгдлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 5, 8, 15 дугаар хороонд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд, Сонгинохайрхан дүүргийн 13, 30 дугаар хороонд, Сүхбаатар дүүргийн 1, 11, 12, 13, 17, 19 дүгээр хороонд, Чингэлтэй дүүргийн 6, 7, 13, 16 дугаар хороонд, Хан-Уул дүүрэгт бүртгэгдсэн хороодод 2 тохиолдол илэрсэн байна. 
  • Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18 хороодоос нийт 32 тохиолдол,
  • Баянзүрх дүүргийн 4, 8, 9, 10, 14, 15, 22 хороодоос нийт 25 тохиолдол,
  • Сонгинохайрхан дүүргийн 1, 7, 13, 16, 19, 20, 29, 30 хороодоос 18 тохиолдол,
  • Сүхбаатар дүүргийн 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 хороодоос нийт 26,
  • Чингэлтэй дүүргийн 6.7, 13, 16, 19 дүгээр хорооноос 8,
  • Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 21 хороодоос 18 тохиолдол,
  • Багануур дүүргийн 4 дүгээр хорооноос 1 тохиолдол бүртгэгдээд байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ