Орхон аймагт коронавирусийн 13 тохиолдол бүртгэгдээд буй. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс хуралджээ. Энэ талаарх мэдээллийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулсан байна.
13 ИРГЭНИЙ МАРШРУТЫГ ТОГТООХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. УДАХГҮЙ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАНА
- Батлагдсан 13 тохиолдлын дийлэнх нь Эрдэнэт Өртөө буюу Вокзалд ажиллаж амьдардаг хүмүүс. Тэдний биеийн байдал хэвийн байна.
- Эдгээрийн 4 нь 6-12 насны хүүхэд, 9 нь 29-62 насны том хүн. Тэднийг ХӨСҮТ рүү шилжүүллээ.
- Батлагдсан тохиолдлуудын дунд худалдаа, үйлчилгээний газруудаар явсан хүн цөөнгүй байна.
- Мөн 11-р сарын 7нд Өргөө кино театраар үйлчлүүлсэн хүн байна. Тухайн өдөр тус театраар үйлчлүүлсэн хүмүүс Онцгой комиссын Шуурхай штабын 70359099 дугаарт хандаж, шинжилгээнд хамрагдах боломжтой. Үнэ төлбөргүй.
- Эрдэнэт хотод ЭМЯ-аас 15 мянган ширхэг оношлуур нэмж авлаа
- Хотын хэмжээнд шинжилгээ авах 13 цэгийг нэмж байгууллаа.
- Хүнс хангалтад 198 автомашин явж байна. Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл хот руу чөлөөтэй нэвтэрч буй. Хүнс хангалт тасрахгүй гэжээ.