Хятадын шилдэг эмч нар Европын мэргэжил нэгт нөхдүүд нь коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхдээ гаргаж буй хамгийн том алдаа нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хамгаалалт муу байгаа явдал гэж анхааруулжээ. Блүмберг агентлагийн мэдээлснээр, Европын эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр тутам ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авч байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд коронавирусний халдварын тархалт Уханийхтай ижил байна. Тиймээс голомт дээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах ёстой гэж Бээжингийн Анагаах ухааны нэгдсэн коллежийн профессор Ву Донг сэрэмжлүүлжээ.
Барууны улс орнуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд халдвар тархах тохиолдол эрс нэмэгджээ. Уханьд хангалттай сайн хамгаалалтгүй байсны улмаас олон мянган эмч, эмнэлгийн ажилтан халдвар авснаас 43 нь нас барсан. Түүнчлэн, Хятадын эмч нар SARS вирусний халдварыг бодвол КОВИД-19 халдварын шинж тэмдэг ихэнх тохиолдолд үл мэдэгдэх хэлбэрээр илэрч байгаа тул дахин дахин шинжилж байхыг уриалсан байна.
Хувь хүн бүрийг шинжилгээнд хамруулахгүйгээр сэжигтэй тохиолдлыг хэрхэн илрүүлж, ойрын хавьтагчдыг хэрхэн тусгаарлаж буйг ойлгохгүй байна гэж тус коллежийн эрчим эмчилгээний тасгийн захирал Ду Бин ярьжээ. КОВИД-19 коронавирусний халдвар анх Хятадын Ухань хотод илэрч, хэдхэн сарын дотор дэлхийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн билээ. Одоогийн байдлаар цар тахлын голомт нь Европ болоод байна.
Я.Болор
Эх сурвалж: Zindaa.mn