Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацааг энэ сарын 31-ний өдрийг дуустал сунгав



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Онцгой комисс энэ сарын 16-ны өдөр 24 дүгээр хуралдаанаа хийж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг сунгасантай холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээдүүдийг ажлын тусгай горимд шилжүүлсэн хугацааг энэ сарын сарын 31-ний өдрийг дуустал сунгав.

2. Аймгийн хэмжээнд соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэв.

3. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ариутгал халдваргүйтгэл хийх, "Амны хаалтаа зүүцгээе" аян, цар тахлын эсрэг сургалт, сурталчилгааны ажил болон авто замын Цагааннуур боомтоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, боомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах ажлыг эрчимжүүлэхийг даалгав.

4. Томуу томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд зохион байгуулан ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ