БНХАУ-ын Чанша хотын хуучин булшнаас 2200 жилийн өмнө торгон дээр бичсэн бичмэлүүд олжээ. The Anatomical Record сэтгүүлд саяхан нийтлэгдсэн судалгааны ажилд бичсэнээр энэ нь хамгийн эртний гэж бүртгэгдсэн анатомийн зурагтай ном байж болзошгүй гэнэ. Энэ цуврал гар бичмэлийг 1970 оны эхээр Мавандуйгийн археологийн газраас олдсон хүний биеийн бүтцийн системчилсэн сургалтанд түшиглэсэн анхны анатомийн зурагнуудын нэг гэж үзэж байгаа юм. Торгон дээр бичсэн номонд хүний биеийн бүтцийг 11 хэсэгт хувааснаас гадна тус бүр ямар нэг өвчинтэй холбоотой байдаг гэж тодорхойлжээ. Эрдэмтэд гар бичмэл дэх мэдээллийг судалж, орчуулсны дараа хүний бие махбодийн дагуу судас, мэдрэлийн судлууд байрладаг талаар бичсэнийг олж илрүүлсэн байна. Мөн энэ гар бичмэлүүд нь тайлбарыг тааруухан хийвэл анзаарагдахгүй өнгөрч болно. Тиймээс эхний ээлжинд эх хэлээр нь унших, бичмэлд хамаарах бүтцийг шалгах боломж олгох анатомийн судалгааг хийх хэрэгтэй гэв.
Х.ОюунболдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин