Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дорноговь аймаг хүүхдийн зуслантай болно



Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас аймгийн хүүхэд багачуудын сурч боловсрох, амралтаа ая тухтай өнгөрөөх боломжийг олгох зорилгоор 100  хүүхдийн багтаамжтай зуслан байгуулах ажлыг эхэллээ.
Уг зуслангийн барилгын ажлыг Сайншанд сумаас урагш 18 км-т орших Иргэдийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр "Энержи прагон" ХХК барихаар тендерт шалгарсан аж. Барилгын ажлын шав тавих ёслол есдүгээр сарын 04-нд болов.
Тус аймагт хүүхдэд зориулсан зуслан байдаггүй бөгөөд говийн хүүхдүүд зун болохоор нийслэл болон өөр аймгийн зусланд амардаг байна.
Тус аймгийн нийт хүн амын 35,5 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг аж. Хүүхдийн зуслан  ашиглалтад орсноор хүүхдүүдийн амрах, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, боловсрох, хөгжин дэвжихэд онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Мөн өөр аймаг сум, нийслэлээс хүүхдүүд ирж амрах, хоорондоо танилцах, туршлага солилцох боломжтой гэж Дорноговь аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн  Б.Энхтуяа ярив. Зуслангийн барилгыг ирэх онш ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ