Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3120 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулагдана. Үүний дагуу өнөөдөр 06.45 цагт Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрчээ.
Тус онгоцоор 250 гаруй хүн иргэн эх орондоо ирэх бөгөөд 16.45 цагт Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардах хуваарьтай байна.
Ирсэн хүмүүсийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Наранбулаг, Эрхэс, Корпорайт зочид буудлуудад хуваарилан байрлуулна.
Дараагийн нислэгүүдийн хуваарийг мөн танилцуулж байна.
- 9 сарын 12-нд Токио-Улаанбаатар
- 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
- 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
- 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
- 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
- 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.