Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЭЕШ-д 750-800 оноо авсан сурагчдыг урамшууллаа



Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын мэдлэгийг шалгадаг ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан сурагчдыг 2019 онд Ховд аймгийн Засаг даргын зүгээс шагнаж урамшуулж байсан.

Тэгвэл 2020 онд элсэлтийн ерөнхий шалгалтаар өндөр оноо авсан сурагчдын хичээл зүтгэл, мэдлэг, ур чадварыг үнэлэх тогтолцоог илүү боловсронгуй болгох зорилгоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар холбогдох журам батлуулж, орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний санхүүжилт тусгажээ.

Тус журмын дагуу өнөөдөр 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож 800 оноо авсан гурван сурагчид тус бүр нэг сая төгрөголгов.

Мөн 750-аас дээш оноо авсан долоон сурагчид 500 мянган төгрөг олгосон байна. Улмаар цаашид эдгээр сурагчдыг шалгалтад бэлтгэсэн багш нарыг урамшуулах юм.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ