Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нүүрс тээвэрлэдэг жолооч нар суулт зарлажээ



Тавантолгой чиглэлд нүүрс тээвэрлэдэг 500 гаруй жолооч суулт зарлажээ.Тодруулбал, наймдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн “Эрдэнэс-Тавантолгой” уурхайгаас нүүрс татах замын гурван км хэсэгт хаалт болж, суулт зарлажээ.
Тэд уртын тээвэрт нүүрсний тээврийн тарифыг нэг тонн тутамд 55-65 юанийн гэрээгээр хийж байгаа бурангуй гэрээг зогсоож, 80+ юаньд хүргэх зорилгоор дээрх тэмцлийг эхлүүлсэн байна.
Тэмцэл 14 сар үргэлжилж байгаа бөгөөд эхэлсэн цагаас 2500 гаруй тээвэрчид дэмжихээ илэрхийлж гарын үсэг зуржээ. Гэвч тавьсан шаардлага нь биелэгдэхгүй, үр дүнд хүрэхгүй байгаа тул ийнхүү суулт зарлахад хүрчээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ