Блүмберг агентлагийн мэдээлснээр, газрын тосны үнэ унасны дараа Энэтхэгийн “Reliane Industries” холдингийн эзэн Мукеша Амбани Азийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын тэргүүн байрнаас бууж хоёрт бичигдэх болжээ. Тус агентлаг Жек Магийн хөрөнгийг 44.5 тэрбум ам.доллароор үнэлсэн нь Амбанийгийн хөрөнгөнөөс 2.6 тэрбум ам.доллароор илүү байна. Амбани нэг хоногийн дотор 5.8 тэрбум ам.доллар алджээ. Жек Ма алдагдлын хэмжээг багасгаж, нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Жек Ма 1999 онд “Alibaba Group” цахим худалдааны компанийг байгуулжээ. Өдгөө уг компани “Alibaba Pictures”, “Alibaba.com”, “AliExpress.com”, “Taobao.com”, “Tmall.com” зэрэг охин компаниудтай.