Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн, Баян-Улаан тосгоны ойролцоо өнгөрсөн тавдугаар сарын дундуур олон тооны өвөгт тогоруу үхжээ. Үүний дагуу “Монголын зэрлэг амьтдыг хамгаалах төв”-ийн судлаачид газар дээр нь очиж ажилласан аж.
Судлаачид тосгоны төлөөлөлтэй хамт судалгаа хийх явцад нийт 15 өвөгт тогоруу, нэг хондон ангир үхсэн байхыг олсон байна. Түүнчлэн судалгааны ажил дууссанаас хойш нэмж 20 гаран шувуу үхсэнийг орон нутгийн мэргэжлийн хүмүүс устгал хийсэн аж. Тэдгээр үхсэн тогоруунаас дээж болгон шинжилгээнд явуулахад “бромадиолин” хэмээх мэрэгч устгалын хорны найрлагад ордог химийн бодис илэрчээ.
Бромадиолин нь ургац, бэлчээр, агуулахуудыг мэрэгч амьтдаас хамгаалах зорилготойгоор монголд их хэмжээгээр ашиглагддаг цус бүлэгнүүлэгч химийн бодис ажээ.