Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цагдаагийн алба хаагчид нэг тонн орчим хог хаягдал цэвэрлэжээ

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид наймдугаар сарын 04-ний өдөр Жаргалант сумын төв Нефтийн гурван замын уулзвараас Богочийн рашаан гэх газар хүртэл гурваас дөрвөн км зам дагуу хог хаягдал цэвэрлэсэн байна.
Тодруулбал, цэвэрлэгээний ажилд цагдаагийн 50 гаруй алба хаагч оролцож, нэг тонн орчим хог хаягдал цэвэрлэв.  Энэ үеэр улсын хэмжээнд зохион байгуулж буй “Ирлээ Явлаа Цэвэр” аяны үйл ажиллагааг иргэдэд сурталчилсан байна. “Ирлээ Явлаа Цэвэр” аяны үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчинд үүсэж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэхэд чиглэж буй юм. Тиймээс Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид тус аяны гол зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн талаар орон нутгийн иргэдэд үе шаттай сурталчлан таниулж байна. Мөн түүх соёлын өвийг хүндэтгэх, ан амьтан үргээхгүй, амарсан газартаа хог хаяхгүй байх, ус, галын аюулаас сэрэмжлэх зэрэг байгальд ээлтэй үйлдэлд иргэдийг уриалж байна.  
 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ