Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хотын зарим бүсэд ШТС, авто сэлбэгийн худалдааг хориглоно


Гэр хорооллыг ногоон бүсэд хамруулж, 22 мянга гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбохоор болсон талаар нийслэлээс танилцуулсан. Тодруулбал, энэ онд Москва хороолол, 3, 4 дүгээр хорооллын арын дэнж, Эх нялхас, Гандан, 32-ын тойргийн хотын төв дэх  байршлын гэр хорооллыг ногоон бүсэд хамруулж, 22 мянга гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбохоор болсон билээ.
Учир нь нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэж байгаа утааны 55,6 хувь нь гэр хорооллын яндангаас, 27,8 хувь нь автомашинаас гарч байгаа аж. Утааны эх үүсвэрийн 80-85 хувь нь гэр хорооллын яндан, автомашины утаа гэсэн судалгаа ч бий.
НИТХ-ын дарга А.Баяр агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд иргэдийг орон сууцжуулах, шахмал түлшээр дулааны хэрэгцээгээ хангаж байгаа айл өрхүүдийг үе шаттай хийн түлшний хэрэглээ рүү шилжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, 2024-2028 онд зургаан дэд төвөөр дамжуулан 50 мянган айлыг орон сууцжуулна. 2025 онд багтаж, 20 мянган айл өрхийг бид хийн түлш буюу газанд шилжүүлнэ. 2026 онд 40 мянган айлыг хийн түлшид шилжүүлнэ. Үе шаттай энэ ажлыг хийснээр 110 мянган айл яндангаа буулгаж хийн түлшид шилжинэ гэсэн юм.
20 мянга гаруй айл өрхийг хийн түлшинд шилжүүлснээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол 15 хувь буурах урьдчилсан тооцоолол гарсан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ