Ирэх сарын 1-нээс буюу энэ бямба гарагаас иргэд нийтийн тээврээс 1000 төгрөгөөр зорчино. Харин өдөрт дөрвөөс дээш удаа зорчих бол 1000 төгрөг нэмж төлөх юм.
НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт өөрчлөлт оруулсан. Ингээд нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчиж эхлэх байсан. Гэсэн ч программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байсан тул иргэд өмнөх зорчиж байсан юм. Тэгвэл ирэх сарын 1-нээс буюу энэ бямба гарагаас тус шийдвэр хэрэгжиж, иргэд нийтийн тээврээс 1000 төгрөгөөр зорчих бол хүүхэд 200 төгрөгөөр зорчино. Үүнд Чингис хаан олон улсын нисэх буудал руу явдаг X:19, X:20 чиглэл хамаарахгүй аж. Чиглэлийн тарифыг 1 удаа төлж зорчсоноор 3 удаа дамжин суух боломжтой бөгөөд автобуснаас буух бүрдээ төхөөрөмжид Umoney картаа дарснаар дамжин суух хөнгөлөлт хамаарна. Харин өдөрт дөрвөөс дээш удаа зорчих бол 1000 төгрөг нэмж төлөх юм.