Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Суурин харуулуудыг шинэчлэх ажлыг утааны голомт Улаанбаатараас эхлүүлье


- 30.4 тэрбумын санхүүжилттэй төслийн хүрээнд 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станц суурилуулахаар төлөвлөжээ -
Манай улсын холбогдох яамд олон улсын бай­гуул­­­­­лагуудтай хамтран хэрэг­жүүл­­дэг нэ­­­­­­гэн төслөөс Цаг уур, орчны шин­­жил­­­­гээн­ий газар (ЦУОШГ)-ын цаг агаа­­рын урьдчилсан прог­ноз мэдээ боловсруула­­хад ашиг­­ладаг компьютер, тех­­ник хэрэгслийг ши­нэ­чилж өгөхөөр болж гэнэ. Бай­галь, цаг уурын аюулт үзэгдэл, осол, өдөр тутмын цаг агаа­­рын мэдээллийг шуурхай, нарийвчлалтай гар­­гаж чаддаггүй хэмээх олны шүүмжлэлийг үгүй­с­­гэж, “Цаг уурын байгууллагынхан боломж нөх­­­­­­­цөлдөө тааруулан хамгийн сайнаараа ажил­ла­­­­даг” гэж хаацайлж ирсэн албан тушаалт­нууд олон ул­­сын бай­­­гууллагаас дэмжлэг авах нь тодорхой бо­­­лон­­­гуут техник хэрэгслээ хуу­чирч, муудсаныг сая нэг хүлээн зөвшөөрч, “го­­лов”. Байгаль орчин, уур амьсгалын өөрч­­­лөл­­­тийн яамнаас мэдээлснээр цаг уурын бай­гуул­­­­лагынхан одоогоос 14 жилийн өмнө суу­­рилуулсан, ашиглалтаас гарах дөхсөн, бүрэн хүчин чадлаараа ажилладаггүй компьютерын тус­ламжтайгаар цаг агаарын мэдээ, мэдээл­­­­лийг боловсруулж, түгээж иржээ. Одоо ч үү­ний­гээ ашиг­лаж байна. Харин цаашид үүнийг удаан хэ­­­рэглэх аргагүй тул шинэчлэхээс өөр сон­голт­гүй болж. Нэгэнт цаг уурын байгууллагын тех­ни­­кийн чадамж, хангамжтай холбоотой асуу­дал сөхөгдөж, анхаарч эхэлснийх тус газ­рын мэ­­­­­дэлд байдаг агаарын чанарын суурин харуу­­луу­­­­дыг ч шинэчилж, нийслэлчүүдийг үнэн, бо­­дитой мэдээллээр хангах нөхцөл бүрдүү­­­­­­­­лэ­­­­хийг холбогдох албан тушаалтнуудаас энэ таш­­­­рамд хүсье. Эл хүсэлт байгаль орчин, уур амьс­­галын өөрчлөлтийн асуудал хариуцсан тө­­­рийн захиргааны төв байгууллага, Агаарын бо­­хирд­­лыг бууруулах үндэсний хороо, нийс­­­лэ­лийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын удирд­­­­лагуу­­­дад ха­­­маатай гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. 
Одоогийн байдлаар нийслэлд агаарын чанар хэмж­дэг суурин харуул буюу автомат станц 61 байна. Үүний 20 нь “Хай пэймэнт солюшнс” ХХК-ийнх. Тус компани нийгмийн хариуцлагын хү­­рээнд 2022 оноос хойш нийслэл, орон нутагт тус бүр 20 төхөөрөмж суурилуулжээ. Харин ху­вийн хэвшил болон олон улсын байгууллага, ЭСЯ-дад харьяалагддаг 22 хэмжигч бий. Ул­сын мэдэлд буюу төрийн байгууллагынхны өм­­­чийн 19 суурин харуул байдаг. Үүний зур­­гаа нь нийс­лэлийн ЗДТГ-т, 13 нь ЦУОШГ-т харь­яа­­­лагд­­даг боловч мэдээ, мэдээллийг нь боловс­­руу­­лах, нэгт­гэн дамжуулах, өдөр тутмын үйл ажил­­­­ла­гааг нь цаг уурын байгууллага хариуцдаг юм. Үнд­сэндээ хувийн хэвшлийн байгууллагуу­дын ав­то­мат станцуудын ихэнх нь хязгаарлагдмал хүрээнд буюу өөрсдийнх нь оршин суугаа газ­­­­­руу­­дад байршилтай, мөн агаарын чанарын мэ­дээ­лэл дамжуулах суваг нь олон нийтэд тө­­дий­­лөн хүртээмжтэй байдаггүй. АНУ-ын ЭСЯ-ны хэмжигч төхөөрөмж гэхэд зөвхөн Зуул айл орчмын агаарын чанарыг танддаг бө­­гөөд ту­хайн орны Байгаль орчныг хамгаалах агент­­­­ла­гийн “AirNow” сайтаар дамжуулан бохирдлын түвш­­нийг мэдээлдэг. Үүнийг нийслэлчүүд ба­раг ашиг­­­ладаггүй гэхэд болно, мэдэх хүн ч хо­­вор. “Хай пэймэнт солюшнс” компани “Hipay” апп­­­ли­­­кэйш­­нээрээ дамжуулан зөвхөн хэрэг­лэгч­дэ­­дээ агаарын чанарын мэдээллийг хүргэдэг. Мөн л мэдээлэл нь нийтэд хүртээмжгүй гэ­сэн үг. МУИС-ийн Номын сан орчмын агаа­­рын бохирдлын үзүүлэлтийг харуулсан зу­­рагт мэдээлэл нийгмийн сүлжээнд үе үе үзэг­­­­дэх бол­сон нь “Hipay” аппликэйшнийх юм. Ха­рин улаан­­­­­­баатарчуудын хамгийн сайн мэд­­дэг, өр­гөн ашигладаг, хэрэглээнд ойр, бодлого, шийд­­­­вэр гаргах түвшний хүмүүст мэдээл­­­­­­­­лийн гол эх сурвалж болдог хэмжигч нь цаг уу­рын байгууллагынхны мэдэлд байдаг 19 суу­рин ха­­­­руул. ЦУОШГ-ын Орчны шин­­жил­­­гээ­­ний хэл­тэс, Байгаль орчин, хэмжил зүйн төв ла­­­бо­раторийнхон тэдгээр суурин ха­руу­лын мэ­­дээллийг agaar.mn сайт, “O2” апп­­ли­­­кэйш­нээр дам­­­жуулан өдөр тутам мэдээлж, Улаан­баа­­тар хотын агаарын чанарын төлөвийг до­лоо хо­ног, сар, улирлаар нь гаргаж, олон нийтэд танил­цуулдаг билээ. Гэтэл төрийн байгуул­­­­лагын­хны нүд, чих, иргэд, олон нийтийн хэрэглээнд ойр энэхүү суурин харуулууд нь агаарын чана­­­­­­рын үзүүлэлтийг бодитоор тооцож, мэдээлдэг, эсэх нь бүрхэг, эргэлзээтэй. 
Аgaar.mn болон “AirNow” сайт дахь мэдээ­лэл эрс зөрдөг. Тодруулбал, ЦУОШГ-ын хэм­жигч төхөөрөмж Зуун айл орчмын агаарын бохирдлын түвшнийг АНУ-ын ЭСЯ-ны авто­мат стан­цын үзүүлэлтээс доогуур буюу илт буу­руулж мэдээлдэг. Туршилтын шугамаар хэд хэ­­дэн удаа харьцуулахад манай улсын суурин ха­­­­­руулын үзүүлэлт олон улсын байгууллагын тө­­хөө­­рөмжөөр тогтоосноос 3-4 дахин бага байв. Гяр­хай, мэдээлэл, технологид ойр хүмүүс энэ ял­­­­­­­­­­­­гааг нь хэдийн олоод “илрүүлчихсэн”. Орч­ны бохирдол хэмжигч тоног төхөөрөмж үйлд­­­­­вэр­лэлээр дэлхийд тэргүүлэгч группүүдтэй хамт­­ран ажилладаг, манай улсын “Грийнтрендс” хэмээх компанийнхан тусгай хэмжигч багаж ашиглан нийслэл дэх зарим суурин харуу­­лын “но”-г илчилсэн. Бөхийн өргөө орчмын агаа­рын чанарын индексийг аgaar.mn сайтад 121 гэж үнэлэн “бага бохирдолтой” ангилалд баг­тааж байхад “Aeroqual” хэмээх хэмжигч төхөө­рөмж 266 буюу мэдрэмтгий хүмүүст нөлөө­лө­хүйц их бохирдолтой гэж тогтоосныг тус компанийн нэгэн мэргэжилтэн мэдээлсэн юм. Бид яг одоо агаарын бохирдлын талаар үнэн, бодитой мэдээлэл авч чадахгүй байна. Тий­мээс агаарын чанарыг хэмждэг төхөөрөмжүү­дээ ши­нэчилж, орчин үеийн, дэвшилт технологийг хэ­рэглээнд нэвтрүүлэн, иргэд, олон нийтэд бо­дитой мэдээлэл хүргэхийг хүсэж буй юм. Үү­­нийг хэрэгжүүлэх боломж ч байна. 
Манай улсын Байгаль орчин, уур амьсга­­лын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам хамтран, 8.9 сая ам.доллар (одоогийн хан­­­­шаар 30.4 тэрбум төгрөг)-ын буцалтгүй туслам­­­­­­жийн санхүүжилттэй “Үндэсний хэмжээнд агаа­­­­­­­­рын ча­­нарын хяналт мониторингийн чадав­­­­­хыг сайж­­­руулах төсөл”-ийг өнгөрсөн оноос Мон­­голд хэ­­­рэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд хий­­­­­хээр тө­­­­лөвлөсөн гол ажил нь агаарын чана­­­рыг олон төрлийн үзүүлэлтээр хэмждэг, иж бүрэн ав­­то­­мат станц суурилуулах. Анх уг төс­лийн та­­­­лаар мэдээлэхдээ “Улаанбаатар хот болон 21 айм­гийн төвд автомат станц суури­луулна” гэж бай­сан ч одоо үүнийг зөвхөн орон нутагт хэ­­­­рэгжүүлэхээр болжээ. ЦУОШГ-ын Орчны шин­­жилгээний хэлтсийн дарга С.Энхмаа “Уг төслийг 2023-2026 онд хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хоёр жилд бэлтгэл, судалгаагаа хийсэн. Энэ оны хавраас эхлээд аймгийн төвүүдэд автомат стан­цуудаа суурилуулна. Орон нутаг дахь стан­цууд агаар бохирдуулагч бодисуудыг бүрэн гүйцэд хэмждэггүй,  хоёр төрлийн үзүүлэлтийг л мэдээлдэг. Харин нийслэл дэх харуулууд 19 цэгт хүхэрлэг хий, азотын давхар исэл, на­рийн, бүдүүн ширхэгт тоосонцор, озон, нүүрстө­­рөг­чийн дутуу ислийг тасралтгүй, тогтмол хэмж­дэг. Тиймээс юуны түрүүнд аймгийн төвүү­­­дийг байнгын ажиллагаатай автомат станц­­тай болгохыг зорьж байгаа” гэсэн юм. 
Аймгийн төвүүд утаагаараа Улаанбаата­­рын араас “нэхэж яваа”. Хүн ам ихтэй, томоо­хон айм­­гуудад агаарын бохирдол сүүлийн жи­­­лүү­дэд эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад агаарын ча­­­нарыг хянах, мэдээлэх шаардлага ч үүссэн. Гэх­дээ асуудалд эрэмбэ дараатай, үндэслэл суурь­тай хандвал Монгол Улсын хүн амын тэн хагас нь аж төрж буй нийслэл Улаанбаатар хо­тын агаарын чанарын хяналтыг сайжруу­лах нь илүү чухал, үр нөлөөтэй юм. Боломж нөх­­­цөл нь бүрдвэл орон нутаг, нийслэл гэж ялгалгүй техникийн шинэчлэл хийх нь зөв ч аль нэгийг нь чухалчилж үзэх шаардлагатай то­хиолдолд 1.5 сая хүн амтай нийслэл өмнө нь бичигдэнэ. Улаанбаатарт агаарын бохирдол ямархуу байгаа билээ дээ. Гамшгийн хэмжээнд хү­рээд удаж байна. Одоо ашиглаж буй суурин ха­руулуудыг 2010 оноос эхлээд ашиглалтад нэвт­рүүлсэн юм билээ. Үүнээс хойших 15 жилд гарсан технологийн дэвшлийг ярих арга­гүй. 2016, 2017 оны үед л нийслэл дэх суу­рин ха­руу­­луудын хүчин чадал, чанарын асуу­дал хөн­­дөгдөж, гологдож байж. Одоо бүр ч дордсон нь тодорхой. Баруун дөрвөн замд байршуул­сан агаарын чанарын суурин харуулын мэдээл­лийн самбар гэхэд өчигдөр ажиллахгүй байв. Хэмжилтийн төхөөрөмж нь эвдэрсэн үү, эсвэл зөв­­хөн дэлгэц нь “паг болсон” уу, мэдэхгүй. Иймд агаарын чанарын хяналтыг сайжруулах чиг­­­лэлээр өдгөө хэрэгжүүлж буй ганц төс­­лийн­­­­­хөө санхүүжилт, хөрөнгө хүчийг “аль нь хам­­­гийн чухал вэ” гэдэг зарчмаар эрэмбэтэй, үр дүн­­­тэй зарцуулах нь чухал болоод байна. 
Цаг уур, орчны шинжилгээний газрынхан хэд хоногийн өмнө мэдээлэл хийхдээ “БНХАУ-ын Бээжин хотод мөн манайхтай ижил, цөөн тооны суурин харуул байдаг” гэж ярина лээ. Ма­найхаас ялгаатай нь өмнөд хөрш агаа­рын бо­хирдлоо гамшгийн түвшнээс буу­­руулж чад­­сан. Тэгээд ч тэд хамгийн сүүлийн үеийн дэв­­шилт технологиудыг хяналт мониторин­­­­­­гийн зо­­­­­риулалтаар ашигладаг. Мөн тэдгээр нь байнга ажилладаг, үнэн, бодитой мэдээлэл дам­­­­­­­­­жуул­даг. Харин манай улс дахь суурин ха­­руу­­­­­­лууд агаа­­рын бохирдлын үзүүлэлтүүдийг бо­­­­­­­ди­­­­тоор хэм­жиж, мэдээлж чадахгүй байна. Суу­­­­рин ха­­руулуудыг шинэчлэх ажлыг утааны го­­­ломт бол­­сон Улаанбаатараас эхлүүлье.
Н.Мишээл

https://www.unuudur.mn/a/273071
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ