БНСУ-ын Гёнбуг мужийн Гүми хотод Монгол Улсын иргэн Б /эмэгтэй, 56 настай/-г хөнөөсөн сэжигтнийг өнөөдөр /2020.03.09/ баривчилжээ. Сэжигтэн 59 настай А нь БНСУ-ын иргэн аж. Уг хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд гарсан ба талийгаачийн цогцсыг тутаргын талбайд булсан байсныг хууль хяналтын байгууллагынхан олсон байна. Талийгаачийн нагац нь эгчтэйгээ холбоо барьж чадахаа больсон тухай өнгөрсөн сарын 7-нд анх Сөүл хотын цагдаагийн газарт мэдэгджээ.
Сэжигтэн талийгаачийг хоёр жилийн өмнөөс мэддэг болсон ба хамтран бизнес эрхлэхээр ярьж байсан, мөнгөний асуудлаас болж маргалдсаны улмаас аминд нь хүрсэн гэдгээ мэдүүлсэн байна. Талийгаачийн цогцсыг тракторт ачиж, гэрээсээ 2,2 км зайд байх тутаргын талбайд булжээ. Цагдаа нар сэжигтэн, хохирогч нарын гар утасны зурвасуудыг нотлох баримт болгон А-г баривчилсан байна.
А.Болд
Эх сурвалж: newsis