Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бэлгийн хүчирхийллийн хохирогч гэх 120 хүний жагсаалтыг гаргажээ


Шон "Диди" Комбсыг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан 120 гаруй хүн түүний эсрэг нэхэмжлэл гаргахаар төлөвлөж буй талаар тэдний өмгөөлөгч мэдэгдэв.
Бэлгийн наймаа, бусдыг дарамтлах, бусдын биеийг үнэлүүлэхээр тээвэрлэсэн хэргээр есдүгээр сарын 16-нд баривчлагдсан реппер торны цаана байгаа ба бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх 120 хүн байгаа аж. Гэхдээ Диддигийн эсрэг гаргах нэхэмжлэл нэмэгдсээр байгаа аж.
120 яллагчийг төлөөлж буй Техас мужид төвтэй өмгөөлөгч Тони Базби өчигдөр  /10-р сарын 1-ний өдрийн/ хэвлэлийн бага хурал дээр NBC News агентлагт "Бид хаалттай хаалганы цаана энэ хэрэгт холбоотой хүмүүсийг илчлэх болно. Нотлох баримтууд бий, үүнд тулгуурлан бид хэргийг мөрдөнө” гэж мэдэгджээ.
Өмгөөлөгчийн хэлж буйгаар түүний багийнхан сэжигтний гэрээс зураг, видео, гар бичмэл цуглуулсан гэжээ.
Комбсын буруутгагдаж байгаа зүйлд  “хүчиндэх гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, бусдыг мансууруулах бодисоор бэлгийн харьцаанд оруулахыг өдөөсөн, бусдын бичлэгийг хийж тараасан, насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" зэрэг багтаж байна.
Өмгөөлөгч мэдээлэлдээ "Хохирогчдын маш урт жагсаалт гарсан ч энэ хэргийн мөн чанараас шалтгаалан бид үүнийг дэлгэхээс өмнө дахин нягтлах шаардлагатай. Эдгээр нэрс та бүхнийг цочирдуулах болно” гэжээ.
Эх сурвалж: EOnline News
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ