Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хангай, Хэнтий нуруунаас эхтэй гол мөрөн үерийн болон аюул түвшнээ даван хүчтэй үерлэж байна


2024 оны наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хангай нурууын араас усжих Идэр, Хануй, Чулуут, Орхон, өврийн Онги, Таац, Түй, Цагаантуруут, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдсэн байна.
 Туул / Босгийн гүүр-Улаанбаатар- Алтанбулаг /, Хараа /Дархан/, Эг, Онон /Биндэр/, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Халх /Ялалтбаг/, Улз, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, Туул /Лүн/, Хурх, Балж, Онон, Улз /Дашбалбар/ болон Хэрлэн гол Багануур дүүрэг  орчимд үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 3-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5 см, Чулуут гол Өндөрулаан сум орчимд 35 см, Орхон гол Өлзийт-Хархорин сум орчимд 10-25 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Өндөрхаан хот орчимд 5-10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой тул дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, халих мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ