Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 50 бодгаль монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулав.
Энэ ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох "Агнуур судлалын нийгэмлэг" ТББ-тай хамтран хэрэгжүүлжээ.
Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй амьтан учир бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой юм.