Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

НАГУУНБИЛЭГ:-БИ ХУВИЛГААН ЭМЧ БИШ ШҮҮ

 
 Докторант Нагуунбилэг
     Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголын тал нутгийн өрцөнд ийм нэгэн хүний их эмч бий. Монгол анагаах ухааны салбарын тэргүүлэх зүтгэлтэн, эмчилгээний мэргэжил болон эмч хүний эрхэм нандин ёс суртахуунаар гайхамшигт домгийг бичиглэж,Өвөр Монгол төдийгүй гадаад, дотоодод өргөн танигдаж яваа докторант Нагуунбилэг эмч билээ.   
   Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн магистрын удирдагч багш, Өвөр Монголын Өөртөө Засах Орны нэрт монгол эмч цолтой тэрээр уламжлалт монгол анагаах ухааны шилдэг мэргэжлийг өвлөн залгамжилсан төдийгүй бие сэтгэцийн анагаах ухааны салбарт шинэ хуудсыг бичиглэж явна.
  Ордос хотын Отгийн өмнөд хошуунд байрлах буйд бөглүү, ядуу бэрх мал аж ахуйн тосгонд төрж өссөн тэрээр балчир багаасаа амьдралын хатуу хүтүүг үзэж амссан гэдэг. Түүний аав нь цэрэг хүн, ойр төрлийнхөн нь баатарлаг намын гишүүн байсан зэрэг гэр бүлийн нөлөөгөөр түүнд эрс хатуу тэсвэр тэвчээртэй хүн болон хүмүүжихэд нь суурь болсон байна. Тэрээр аж амьдралын нөхцөлөөс шалтгаалж арван нас хүрэх үедээ сая сургуульд орж чадсан боловч төрөлхийн авьяаслаг, туйлын хичээнгүй сурдаг болохоор тус хошууны монгол дунд сургуульд шалгалтаа амжилттай өгчээ.
Амьдралын саад тотгор үргэлж хүний сэтгэлийг шалгаж байдаг аж. Ээж нь псориаз буюу хайрст үлд өвчнөөр урт хугацаанд шаналж, маш их зовиур амсан, олон талаар эмчилгээ хийсэн боловч эдгэрч чадсангүй. Хожим нь монгол анагаах ухааны эмчилгээгээр засаж эдгэрүүлсэн гэдэг. Нагуунбилэг өөрөө ч элгэний шар, уушгины сүрьеэгээр өвчилсөн үед мөн монгол анагаах ухаанаар эмчлүүлж эдгэрсэн байдаг.
   Өвчин эмгэгээс шалтгаалж ядуу зүдүү амьдралыг туулсан тэрээр заавал их сургуульд эмчийн мэргэжлээр суралцаж, өөрийн сурч эзэмшсэн мэргэжлээрээ нэн олон өвчтөнийг зовлонгоос нь салгаж засан эдгээх зорилго тавьжээ. Их, дээд сургуульд элссэн тэр жилдээ Өвөр Монголын Үндэстний Анагаах Ухааны Дээд Сургуульд онц дүнтэй оржээ. "Хичнээн ядуу амьдралтай хүн ч бай ялгаагүй эмчилж эдгээе" гэсэн чин сэтгэлээр ард түмнийг дээдлэн түмэн олондоо буян үйлдэхийг өөрийн хүсэл зорилгоо болгосон байна. Тэрээр магистр, докторантаар суралцах хугацаандаа тасралтгүй судалгаа хийн шинийг хайж, эцэстээ дэлхийд хосгүй анагаах ухааны мэргэжил—монгол анагаах ухаан бие сэтгэцийн харилцан эмчлэх аргыг үүдэн бүтээж, үй олон өвчтөнд итгэл зориг эрч хүч бэлэглэсээр байна. Энэхүү эмчилгээ нь ямар ч эрсдэлгүй, үр дүнтэй, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй, өвчтөнд баяр баясгалантайгаар эмчлүүлж буй мэдрэмж өгдөг. Түүний удирдлага доор ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол Анагаах Ухааны Эмнэлгийн бие сэтгэцийн анагаах ухааны төвийн цар хүрээ өргөжин тэлсэн төдийгүй олон газарт бие сэтгэцийн анагаах ухааны эрүүл мэндийн суурин газар байгуулахад тусалж, нэн олон хүмүүст энэхүү эмчилгээг хүртээсэн байна.
   Хөдөлмөр хүнд хүртээл олгож, нэр хүнд хайрладаг гэдэг. Эмч Нагуунбилэгийн эрдэм шинжилгээ нэн өргөн хэмжээнд үнэлэгдэж, “Олон нийтийн эмч”, “Ядуу хүний эмч” гэх нэр хүндийг хүртсэн байна. Түүний эмчилгээ нь “Эмчилгээ авахад хүнд ба өндөр үнээр эмчлүүлэх” зэрэг нийгмийн асуудлыг өөрчилж чадсан төдийгүй, өвчнөөс болж ядуурсан, өвчнөөр дахин ядууралд орсон иргэдэд маш их тус дэмжлэг үзүүлж буян үйлдэж явж байгаа юм. Статистикийн бүртгэлээр онлайн болон офлайн эмчилгээ хийснээр жил бүр хэдэн сая иргэд ашиг хүртэж, тоо томшгүй олон гэр бүлийн эдийн засгийн дарамтыг бууруулж чадсан байна. Эрдэм шинжилгээний тал дээр эмч Нагуунбилэг олон амжилтад хүрсэн бөгөөд эрдэм шинжилгээний олон төслийг хариуцан хэрэгжүүлжээ. Үүнд “Монгол анагаах ухааны бие сэтгэцийн цогцолбор эрүүл мэндийн харилцан эмчилгээний хэрэглээний судалгаа” нь ӨМӨЗО-ны Шинжлэх Ухаан Технологийн Танхимаас “Олон улсын тэргүүний түвшин” цол хүртсэн. Түүний бичсэн бүтээл нь эрдэм шинжилгээний хүрээнд өргөн нөлөө үзүүлж, монгол анагаах ухааны бие сэтгэцийн эмчилгээний хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Онцгойлон 2023 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орны шинжлэх ухаан технологийн шагнал гардуулах хуралд “Монгол анагаах ухаан бие сэтгэцийн цогцолбор эрүүл мэндийг харилцан эмчлэх арга” төсөл нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны шинжлэх ухаан технологийн дэвшилтэт шагналын хоёрдугаар шагналыг хүртсэн байна.
    Тэрээр анагаах ухааны ба эрдэм шинжилгээний салбарт дээд амжилт гаргасан хэдий ч даруу төлөв, хичээнгүй судлан суралцах ёс суртахуун нь түүний эрхэм нандин чанар ажээ. Нагуунбилэг эмч өөрийгөө хувилгаан эмч биш, анагаах ухааны салбарт хүчин зүтгэл гаргаж байгаа үй олон хүмүүстэй адил жирийн л нэгэн эмч гэж үздэг. Энэхүү ажил хэрэгч зан чанар нь түүний эрхэм дээд анагаах ухааны ёс суртахуун ба мэргэжлийн тухай цөхрөшгүй үзэл санааг харуулсан байна. Тэрээр анагаах ухаан болон эрдэм шинжилгээний салбарт амжилт гаргасан төдийгүй, басхүү нийгэмд хувь нэмрээ оруулах ажилд идэвхтэй оролцож байна. Их хэмжээний хэвлэлийн эрх, хэвлэлийн татвар хураамжаа хандивлаж, “Өвөр монголын Нагуун монгол анагаах ухааны олон нийтийн сан” байгуулж, ядуу зүдүү өвчтөнүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Мөн тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, сургуульд сурч чадаагүй хүүхэд, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд эхнэртэйгээ хамт санхүүгийн тусламж үзүүлэх зорилгоор “ээжийн хайр” бүлгэм санаачлан байгуулсан юм. Түүний эдгээр үйлажиллагаанууд нь үй олон хүмүүсийн сэтгэлийг дулаацуулж, нийгэмд эерэг хүчээр нөлөөлсөөр байна. Түүний үйл хэрэг, үзэл санаа нь Өвөр Монгол төдийгүй, дотоод, гадаадад өргөн цар хүрээнд нөлөөлсөөр байна. Эмчилгээ болон эрдэм шинжилгээний бүтээлүүд нь монгол анагаах ухааны бие сэтгэцийн анагаах ухааны хөгжилд шинэ зам нээж өгөөд зогсохгүй, мөн олон улсын анагаах ухааны салбарт үнэтэй туршлага, сэргэлт болсон байна.
    Анагаах ухааны өндөр ур чадвартай, анагаах ухааны эрхэм дээд мэргэжилтэн Нагуунбилэг эмч өөрийн бодит үйл ажиллагаагаараа хүний их эмчийн эрхэм нандин, агуу их утга агуулгыг харуулсаар байгаа юм. Ур чадвартай мэргэжилтэй сайн эмч болсноор барахгүй, анагаах ухааны эрхэм дээд ёс суртахуун, харамгүй үзэл санаагаар өргөн олон иргэдэд үйлчилсээр байна. Монгол анагаах ухаан, бие сэтгэцийн анагаах ухааны салбарт цаашид илүү их амжилт гаргаж, нэн олон өвчтөнд эрүүл мэнд, итгэл найдвар хүртээхийг хүсэн ерөөж байна.
   -Би хувилгаан эмч биш, өөрийн биеэ та өөрөө эмчилж эдгээж байна. Өөрийн бие чинь л сая хувилгаан эмч мөн гэж тэрээр үргэлж хэлдэг билээ.
Зохиогч:
С.Саруулхан, Г.Алс, А.Еснэ, С.Найраг
Найруулагч:
ХаньХуншя
Эх сурвалж:
ӨМӨ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ