Архангай аймгийн Тариат, Эрдэнэмандал сумын нутгаар өчигдөр өдөр 0.2 мм аадар бороо, цас оржээ. Өнгөрсөн шөнө Эрдэнэмандал, Хайрхан, Цэцэрлэг сумын нутгаар хур тунадас ороогүй, бусад сумын нутгаар 5 мм цас орсон байна.
Аймгийн УЦУОШТ-ийн өнөөдөр өглөөний 8.00 цагийн харуулын мэдээгээр Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Өлзийт, Өгийнуур, Өндөр-Улаан, Хангай, Хотонт, Чулуут, Цахир сумын нутгаар 1-8 см цастай байна. Өнөөдөр цас үргэлжлэн орж байна.