Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Зарим суманд бэлчээрийн ургамал цухуйж эхэллээ



Өнгөрсөн арав хоногт Ховд аймгийн зарим сумын нутгаар цас, бороо орсон бөгөөд салхи шуурга ихтэй байлаа. Одоогийн байдлааралтайн өвөр говь болон их нууруудын хотгорын зарим сумын нутгаар бэлчээрийн ургамал цухуйж эхэлжээ. Алтайн өвөр говийн сумдаас Булганд бэлчээрийн ургамал цухуйлтын үе шат эхэлсэн. Мөн их нууруудын хотгорын сумдаас Жаргалант, Зэрэг сумын нутгаар бэлчээрийн ургамал цухуйлтын үе шат эхэлжээ. Өвс ургамлын өндөр нь 0-1 см байна.

Харин бусад сумын нутгаар хүчтэй салхи шуургатай, хөрсний чийг бага, шөнөдөө сэрүүн хонож байгаа тул бэлчээрийн ургамал цухуйж эхлээгүй, хуурайшилт ихтэй байгаа юм.  Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээс үзэхэд, маргааш өдөртөө их нууруудын хотгороор  хур тунадас орно.   Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр байна. Харин Алтайн салбар уулсаар салхи секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 20-22 метр хүрч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ