Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дундговь аймагт хэрэгжсэн "СҮҮ ХӨТӨЛБӨР" өргөжиж, цэцэрлэгүүдийг хамарч эхэллээ

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар 2023 оны 9-р сарын 01- ээс аймгийн бүх ЕБС-ийн бага ангийн сурагчдад Сүү хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хүүхдийг багаас нь эрүүл мэндэд хэрэгцээтэй зөв хоол хүнсээр хангах, цаашид хэрэглэх дадал суулгах зорилготой юм. Сүү нь кальцийн өндөр агууламжтай тул бие махбодийг шим тэжээлээр хангах, ясны сийрэгжилтээс сэргийлэх, хүүхдийн цусан дахь Д витамины дутагдлаас урьдчилан сэргийлэхэд тустөй юм. Анх ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд хэрэгжиж эхэлсэн “Сүү хөтөлбөр”хамрах хүрээгээ тэлж,энэ хичээлийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ээс цэцэрлэгийн хүүхэд багачуудад хэрэгжиж эхэллээ. Тус хөтөлбөрт 15 сумын 22 цэцэрлэгийн 3550 хүүхдийг хамруулан, хичээлийн таван өдрийн гуравт нь 60 грамм сүү өгөхөөр шийдвэрлэжээ.
Японы “ЖАЙКА” олон улсын байгууллага болон бусад төрийн байгууллагууд Дундговь аймгийн 2, 4-р ангийн сурагчдаас түүврээр авсан хоёр удаагийн судалгаагаар хүүхдүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ бага, үүнээс үүдэн кальци, Д амин дэмийн дутагдал их, ясны сийрэгжилттэй, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглэх давтамжийн хувь бага байна гэсэн дүгнэлт гарсан байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ