Зудын байдалд үнэлгээ хийхэд гуравугаар сарын 20-ны байдлаар 6 аймгийн 20 суманд мөсөн (төмөр) зудын, 16 аймгийн 85 суманд цагаан зудын, 12 аймгийн 41 сум, нийслэлийн 2 дүүрэгт цагаанаар зудархуу байна.
Тодруулбал, Баянхонгорын Хүрээмарал, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Бөмбөгөр, Булганы Дашинчилэн, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дорноговийн Иххэт, Хэнтийн Өмнөдэлгэр, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Түвшинширээ, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.74 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудтай байна.
Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Баруунтуруун, Зүүнхангай, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Ховд, Тариалан, Наранбулаг, Ховдын Алтай, Үенч, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэлмэн, Отгон, Асгат, Архангайн Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Тариат, Жаргалант, Хангай, Цахир, Өвөрхангайн Хужирт, Хархорин, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Булган, Бүрэгхангай, Гурванбулаг, Баяннуур, Сэлэнгийн Мандал, Баруунбүрэн, Орхонтуул, Түшиг, Баянгол, Төвийн Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэ, Архуст, Сэргэлэн, Баянжаргалан, Зуунмод, Дорноговийн Айраг, Дэлгэрэх, Даланжаргалан, Говьсүмбэрийн Шивээговь, Баянтал, Сүмбэр, Дундговийн Цагаандэлгэр, Дэрэн, Дэлгэрцогт, Хэнтийн Баян-Овоо, Батноров, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Норовлин, Биндэр, Баянхутаг, Баянмөнх, Дархан, Галшар, Сүхбаатарын Онгон, Баяндэлгэр, Дорнодын Матад, Баянтүмэн, Цагаан-Овоо, Хэрлэн, Булган, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байгаа аж.
Тэгвэл нийслэлийн айл өрхүүдэд шар усны үерийн эрсдэл өндөр байна. Тиймээс эрсдэлтэй байршлуудыг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлуудыг холбогдох байгууллагуудаас хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын болон Цагдаагийн хэлтэс хамтран нийслэлийн 34 хорооны 1306 өрхөд нүүн шилжих мэдэгдэл хүргүүлжээ.