Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс зургаан авто машин олголоо. Ингэснээр алба хаагчид хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, бусад албаны үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах боломж өргөжсөн байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн тус зургаан авто машиныг энэ сарын 18-нд албан ёсоор хүлээлгэн өгөв. Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг олгосон байна.
Тус цагдаагийн байгууллагад 200 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж, орон нутгийнхаа иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө хөдөлмөрлөж байна.