Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сарын 25-ны өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцуулав. Энэ сарын 20-нд Алтайн өвөр говиор болон Алтайн салбар уулсаар,энэ сарын21-нд зарим газраар бага зэргийн цас (нойтон цас) орох төлөвтэй байна. Салхи энэ сарын 20,21,24-нд зарим газраар, энэ сарын 22-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр байна. Мөн Алтайн салбар уулсаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 4-9 метр байх юм.
Агаарын температурын хувьд шөнөдөө нийт нутгаар -4-9 градус хүйтэн, өдөртөө нийт нутгаар +5+10 градус дулаан байна. Ихэнх суманд бог мал төллөж байна. Муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг хаваржилтын бусад ажил үргэлжилж байна.