Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөдөө нутгийн хөгжлийн ирээдүй шинжлэх ухаан технологид бий

Өнөөдөр гуравдугаар сарын 08-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын хоёрдугаар чуулганы “Төлөөлөгчийн коридор” сурвалжлагын арга хэмжээ болов. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч, Бээжингийн Люй Нүн Шин Юнь хоршооллын дарга Юе Чяо-Юнь сэтгүүлчдэд ярилцлага өгөв.
Юе Чяо-Юнь бодлогын дэмжлэгийг зөв ашиглаж, интернет+тоорын цахим худалдааны бизнес эрхлэн хоршооллын брэнд бий болгож хөгжүүлжээ. Хорхой шавьжнаас хамгаалан хохирлоос урьдчилан сэргийлж хянаад, цэцэг жимсэнд сийрүүлэлт хийх, уут углах зэрэг олон арга хэрэглэн тоорын арвин ургац авч зах зээлд амт чанар сайтай жимс нийлүүлэн гурван жилд тариаланчдын орлогыг 25 сая гаруй юаниар нэмэгдүүлжээ.
Юе Чяо-Юнь:
- Хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан технологид түшиглэх шаардлагатай гэдгийг илүү сайн мэдэрч байна. Сүүлийн жилүүдэд Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран 9 судлаачтай судалгааны баг байгуулсан. Докторын ферм, ухаалаг ферм, тоорын шилдэг сортын жишиг бааз зэрэг шинжлэх ухаан технологийн инноваци төслүүдийг хэрэгжүүлэх замаар жимсний чанарыг сайжруулж, тариаланчдад мөнгөтэй болох шинжлэх ухааны бүтээлч хөгжлийн зам нээж өглөө гэсэн байна. 
Найруулагч:
Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:
cri.cn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ