ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 3/Reuters/.АНУ хүнсний хомсдолыг арилгах зорилгоор Газын зурваст хүнсний тусламжийганх удаа агаараасбуулгалаа.
АНУ,Йорданы армибямба гарагт хоол хүнсбүхийачааг Газын зурвас рууилгээсэн гэжАНУ-ын Төв командлал болонЖоБайдены засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мэдэгджээ.Газар дундын тэнгисийн эрэг дагуу 38мянга гаруйхоолыг агаараас буулгахадC-130 тээврийн онгоцыг ашигласан байна.
Израилболон ПалестиныХАМАСбүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ-ынЗасгийн газраас анх удаа агаараастусламж үзүүлж байгаань энэ юм.Төв командлал дараагийнажиллагаагтөлөвлөж байгаагаа мэдэгджээ. Ж.Байдены засаг захиргаа мөнхүмүүнлэгийн тусламжийгдалайгаар тээвэрлэхболомжийг судалж байгаа гэх мэдээлэл байна.
Газын зурваст агаараас хүмүүнлэгийн тусламжийг буулгах ажиллагааг тун удахгүй эхлүүлнэ гэжЖ.Байден баасан гарагт мэдэгдсэн билээ.Тусламжийн бараа тээвэрлэж буй ачааны машины цуваа Газын өмнөд хэсэгт байрлах хоёр хяналтын цэгээрнэвтэрч байгаа юм. Энэ нь өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа хойд бүс нутгуудадтусламжхүргэхэд хүндрэл учруулж байгаа ажээ.