Өчигдөр /2024.03.03/ "Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинд мөргүүлсэн гэх хүн хүргэгдэн ирээд, амь насаа алдсан" тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон, холбогдох шалгалтыг хийж байгаа аж.
Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ явганаар замын зорчих хэсгээр явахгүй байх, жолооч нар үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсэгт хурдыг зөв тооцох зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.