Орос, Украины дайн эхэлснээс хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин барууны хэвлэлд буюу АНУ-ын сэтгүүлч Такер Карлсонд ярилцлага өгсөн юм.
Тэрбээр энэ үеэрээ, "Тархай бутархай Оросуудыг Их Монголын хаан Бат нэгтгэсэн. Оросууд Монголчуудад албан татвар, гувчуур төлдөг байсан. Киев, Москваг монголчууд эзэлж байсан" хэмээн ярьж Оросуудын олон жил хамгийн ихээр гуйвуулж үгүйсгэж ирсэн түүхийн нэгэн хэсгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн талаар "Цагаан сарын баяр"-ын энэ өдрүүдэд зарим иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж байна.
ВИДЕО:
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа В.Путины энэхүү ярилцлагатай холбогдуулж, "В.Путины ярианы дараа би Монголын түүхийн газрын зургийг оллоо. Санаа зоволтгүй, бид энх тайван, эрх чөлөөтэй ард түмэн" гэсэн жиргээ хийсэн нь хэдхэн минутын хугацаанд олон мянган хүнд хүрчээ.