Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт болон Ш.Энхжаргал нарыг хууль бус газар олгосон хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас цагдан хорьсон билээ.
Тэгвэл сэжигтэн Х.Нэхийт нь өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд гомдол гаргаснаар цагдан хорих ангиас суллагджээ. Мөн шүүхээс хилээр гарахыг хориглосон байна. Суллагдсан тэрбээр сумандаа шагнал гардуулж яваа зураг нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна.
Хэргийг сануулахад Х.Нэхийт нар нь хууль бусаар БНХАУ-ын компаниудад өндөр үнээр газар эзэмшүүлсэн хэргээр 2023 оны арванхоёрдугаар сард цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.
https://shuurhai.mn/p/27571