УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, хахуулийн байж болзошгүй 7.3 тэрбум төгрөгийг илрүүлсэн гэх хэргээр түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.
Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 6-ны өдөр дуусаж байгаа. Тиймээс С.Батдөлийг үргэлжлүүлэх хорих эсэхийг энэ 7 хоногтоо багтаан шүүх хэлэлцэх учиртай юм.