АймгийнИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 20 дугаар хуралдаан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Олон нийтийн цагдаагийн тоо, урамшууллын хэмжээг тогтоох” тухай асуудлыг танилцуулж хэлэлцүүллээ.
Дархан-Уул аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалахад олон нийтийн цагдаагийн тоо, урамшууллыг нэмэгдүүлэх ёстой гэж төлөөлөгчид дэмжлээ.
Ингэснээр Дархан суманд 14, Шарын гол сум, Орхон суманд тус бүрнэг, Хонгор суманд хоёр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад гурав байхаар тогтоолоо.
Мөн Олон нийтийн цагдаагийн сарын урамшууллыг 2024 онынэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэннэгсая төгрөг байхаар тус тус шийдвэрлэлээ.