Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: Байгууллагаараа үндэсний бичиг үсгийн сургалтад хамрагдаж байна



Соёлын яамнаас 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласантай холбоотойгоор Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн газрын албан хаагчид үндэсний бичиг үсгийн сургалтад хамрагдаж байна.
Үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албаны хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хангах хүрээнд албан хаагчдаа чадавхжуулах зорилгоор байгууллагаараа ийнхүү сургалтад хамрагдаж эхэлжээ.
Сургалтыг Монгол Улсын гавьяат багш Ш.Чулуунбор удирдан явуулж байгаа бөгөөд байгууллагын бүх ажилтныг хамруулж, долоо хоногийн хоёр өдөр, өдрийн 1.30 цагаар хичээллэдэг байна.
2023 онд Соёлын яамнаас зарласан “Хос бичигтэн байгууллага” улсын уралдаанд тус газар тэргүүн байр эзэлсэн юм. Соёлын салбараараа монгол бичгийн уншлагын цагтай болсон, Хүмүүн бичиг хүн бүрийн бичиг уралдааныг амжилттай зохион байгуулсан, байгууллагын хаяг, албан хаагчдын нэрсийг монгол бичгээр байрлуулж, аливаа хурал зөвлөгөөнд оролцохдоо тайлан мэдээлээ монго бичгээр танилцуулж хэвшсэн зэрэг үндэсний бичиг сгээ түгээн пэлгэрүүлэх чиглэлээр хийсэн онцлох ажлууд олон бий.
Цаашид тус газар нь “Үндэсний бичиг, соёлын жил”-ийн хүрээнд “Үндэсний бичиг”-ийн тусгай хөтөлбөр боловсруулж ажиллахаар төлөвлөж байгаа аж. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ