Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Украин дрон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв


Украин улс дрон үйлдвэрлэлээрээ дэлхийн тэргүүлэгч болсныг тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичиг Алексей Данилов хэллээ. Мөн барууны түншүүд Украины компаниудын туршлагыг судлах хэрэгтэй гэв. Батлан хамгаалах яаманд зориулсан их хэмжээний бүтээгдэхүүнийг хувийн компаниуд үйлдвэрлэж байгаа аж.
"Манай улс дрон үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний гуравт багтаж байна. Манай түншүүд бидэнтэй өндөр түвшинд зөвлөлдөж байна. Тэд манай хувийн компаниудын үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг судалж байна" гэж Данилов хэллээ.
"Козак Мамай" нэртэй шинэ дроныг Украины аюулгүй байдлын алба өнгөрсөн сард "Хар тэнгис дэх хамгийн хурдан объект"-ын жагсаалтад оруулжээ. Украины ардын аман зохиолын домогт баатрын нэрээр нэрлэгдсэн тус тэнгисийн дрон нь 110 км/цагийн хурдтай тэсрэх бодисоор тоноглогдсон. Энэ нь харааны шугамаас давсан байг алсын зайнаас онилох чадвартай.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ