Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: “Нэг жуулчин нэг хонь” хөтөлбөрийг санаачлагч малчинд талархал гардуулав



Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбоотой хамтран “Нэг хонь-нэг жуулчин” хөтөлбөрийг  хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг санаачлагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн малчин М.Бат-Эрдэнэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас талархал гардууллаа.

Өнгөрсөн намар 8 сард малчин М.Бат-Эрдэнийнд Францийн илбэчин Жулиус Деин нисдэг тэргээр зочлон иржээ. Гадаадын нэр хүндтэй зочинд М.Бат-Эрдэнэ хоттой хониноосоо хундан цагаан хонь бэлэглэсэн юм. Урьд өмнө нь амьд хонь бэлгэд авч байгаагүй   Жулиус Деин хонинд "Princess" гэж нэр өгөөд буцсан байна.

 М.Бат-Эрдэнэ “Энэ төслийг малчин бүр дэмжиж, улсдаа болон өрхдөө орлого олох боломжтой юм. Хамгийн гол нь малчин өрхийг тогтмол орлоготой болгох, аялал жуулчлалын үр өгөөжийг малчид, нутгийн иргэдэд өгөөжтэй байлгахад чиглэсэн хөтөлбөр болж өргөжсөнд талархаж байна” гэдгийг хэлж байлаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ