Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс Азийн хэлмэгдүүлэлтэд өртсөн улс орнуудын сүлжээ байгууллагад гишүүнээр элслээ.
БНСУ-ын ардчиллын өлгий хот гэгддэг Гванжу хот дахь Азийн соёлын төвөөс 11 дүгээр сарын 23-нд зохион байгуулсан Ардчилал, хүний эрх, энх тайвны уулзалтын үеэр ийнхүү гишүүн болсноор нэг дор ижил төрлийн хэлмэгдүүлэлтийн түүхтэй улс орны соён гэгээрүүлэх, нийгэмд чиглэсэн ажлын сайн туршлага солилцох, Монголын хэлмэгдүүлэлтийн түүхийг Азийн улс оронд түгээн таниулах, хамтарсан төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулах үүд хаалга нээгдэж байна.
Ардчилал, хүний эрх, энх тайвны уулзалт нь холбогдох байгууллагуудын сүлжээний платформ байгуулж идэвхжүүлэх, ардчилал, хүний эрх, энх тайвны сүлжээний байгууллагуудын хамтын эв нэгдэл, тогтвортой солилцооны байгууллагуудыг өргөжүүлэх зорилгтой. Дөрөв дэх удаагаа болж буй тус уулзалтад хэлмэгдүүлэлтэд өртсөнөөрөө ижил төрлийн Бангладеш, Вьетнам, Тайланд, Монгол, Солонгос зэрэг орны төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож, өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийллээ.
Азийн хэлмэгдүүлэлтэд өртсөн улс орны сүлжээ нь “1980 оны 5 дугаар сарын 18-ны оюутнуудын ардчиллын хөдөлгөөний өвд суурилсан, 2030 он гэхэд Гванжугийн ардчиллын сүлжээ, платформыг үүсгэх зорилго бүхий байгууллага юм.