Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: “Тайгын их нүүдэл”-ээр 600 гаруй өрх айл, 100 гаруй мянган мал нүүдэг


Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ард, иргэд хайнаг, сарлаг хөсөглөн олон даваа давж нүүдэллэсээр ирсэн нүүдэлчин Монгол өв соёлыг тээж яваа ард түмэн юм. Рэнчинлхүмбэ  сумын хэмжээнд 1300 орчим малчин өрх 219266  мал маллаж байна.


Тус сумын 3, 4, 5-р багийн малчид өвлийг өнтэй давахын тулд цас их орж даваа хаагдахаас өмнө  хайнагийн шарынхаа нуруунд хоол хүнс, гэр орноо ачаалж, мал сүргээ туусаар өвөлжөөгөө зорьдог.

Тайгын их нүүдэл намрын дунд сараас эхлэнзамдаа 10-12 удаа нүүж, бууж оторлон явсаар  сар гаруйн дараа өвөлжөөндөө хүрдэг байна.

Рэнчинлхүмбэ сумын 600 өрх айлын 100 гаруй мянган толгой мал нүүж өвөлжөөндөө буусан одоогоор 5 өрх айл  нүүж амжаагүй байна гэдгийг Засаг дарга Д.Отгонбаяр хэллээ.  

Дархадын их  нүүдэл Хорьдол,  Сарьдагийн даваа, Жиглэгийн даваа, Уртрагийн даваа, Жарын даваагаар, Баруун болон Зүүн Өлийн даваагаар давж  Арсайн гол дагаж бартаа ихтэй, эгц цавчим сарьдгуудаар хүрээлэгдсэн уулсын дээгүүр үргэлжилдэг.

Дархадын цэнхэр хотгорт хүйтний эрч чангарч заримдаа -50 хэмд хүрдэг, ихэнх хэсэг нь өндөр уул, нуруу, тайга, ой, мод эзэлдэг учраас тайгын нөхцөлд сайн тохирох уналга, ачилга хийх сарлаг, хайнаг зэрэг бод мал өсгөх явдал түгээмэл дэлгэрсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ