Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Хатгал тосгон хатуу хог хаягдлыг ландфил болон бохир ус цэвэрлэх байгууламжтай боллоо



Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-ны харьяа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Хөвсгөл аймагт хэрэгжиж байна. Төслийн хүрээнд бямба гарагт “Хог хаягдлын менежментийг сайжруулах” зорилтын хүрээнд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Харганы амын ил задгай төвлөрсөн хогийн цэгийг нөхөн сэргээж, шинээр 2-р зэрэглэлийн төвлөрсөн хогийн цэг, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийг тус тус барьж ашиглалтад хүлээлгэн өгөв.


Тус байгууламж нь хог хаягдлаас хөрсөнд бохирдол нэвчихээс хамгаалсан геомембран доторлогоо, хог хаягдлаас ялгарах бохир шингэн болон метан хий зайлуулах хоолой бүхий ландфилийн 2 үүр, хог хаягдлаас ялгарах бохир шингэнийг цуглуулж ууршуулах сан, төвлөрсөн цэгт ирсэн хог хаягдлыг хэмжиж бүртгэх тусгай зориулалтын программ хангамж бүхий 40 тонны даацтай автопүү, боловсон 00, амралтын өрөө бүхий харуул бүртгэлийн байртай юм. Мөн төвлөрсөн цэгт ажиллах машин механизмын зогсоол, орон нутгаас гарах аюултай хог хаягдал түр хадгалах 20 тонны контейнер бүхий агуулах, шөнийн цагаар ландфиллийн талбайг гэрэлтүүлэх цамхагт гэрэлтүүлэг, хяналтын камертайгаар тус тус төлөвлөгдсөн.


Үүний  дагуу Харганы амын хог хаягдлын төвлөрсөн байгууламжид 9 метрийн урттай 40 тонны даацтай авто пүүг суурилуулахаар төлөвлөж, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй Нью-Эталон ХХК, программ хангамжийн Линк энжайн ХХК-уудтай гэрээ байгуулан тус ажлыг гүйцэтгүүлснээр Хатгал тосгоны хог хаягдлыг хэмжиж бүртгэх боломжтой боллоо.


Төслийн хүрээнд орон нутгийн эрс тэс уур амьсгал, хэт хүйтэн бүсийн нутаг дэвсгэрт тохиромжтой SBR буюу биологийн аргаар цэвэрлэх технологид суурилсан хоногт 75м3 хүртэл ахуйн бохир усыг хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг барьж ашиглалтад хүлээлгэн өглөө. Тус  байгууламж ашиглалтад орсноор Хөвсгөл нуурын эрэг дагуух 160 гаруй жуулчны баазууд, Хатгал тосгоны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудаас гарах ахуйн бохир усыг байгальд ил задгай асгаж, хөрс, усыг бохирдуулж байсан өнөөгийн нөхцөл байдлыг бүрэн зогсоох боломж бүрдэж байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ