Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: U17 насны XVIII дахь олон улсын тэмцээнээс хүрэл медальтай ирлээ

ОХУ-ын алдарт бөх олимпын3удаагийн аварга, дэлхийн 6 удаагийн аварга Бувайсар Сайтиевын нэрэмжит U17 насны XVIII дахь олон улсын тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат БТСГ-ын тамирчин Түшигбаярын Энххүслэн хүрэл медальтай ирлээ.
Тэрбээр уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчдаас 48 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн аж. Т.Энххүслэнгийн дасгалжуулагчаар ОУХМ Г.Амархүү ажиллажээ.

Тэмцээнд Армен, Иран, Грек, Энэтхэг, Азербайжан, Монгол, Киргиз, Казахстан, ОХУ, Тажикистан зэрэг 10 орны 350 өсвөр үеийн бөхчүүд хүчээ сорин өрсөлдсөн байна. Тус тэмцээнийг ОХУ-ын Красноярск хотноо энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ