Булган аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 55500,3 га-аас 45209,4 га талбайд хураалт хийж ургац хураалт 81,5 хувьтай байна. Үүнээс 804 га-аас 763,7 тонн үр тариа, 32426 га-аас 47972 тонн улаан буудай, 385 га-аас 3074 тонн төмс, 227,4 га-аас 1749 тонн хүнсний ногоо, 4285 га-аас 9750 тонн тэжээлийн ургамал, 6963 га-аас 3638 тонн тосны ургамал, 119 га-аас 66,1 тонн жимс жимсгэнэ тус тус хураан авсан байна.
Аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 2092 га-д үр тариа, үүнээс 37087 га-д улаанбуудай, 473 га-д төмс, 303 га-д хүнсний ногоо, 5609 га-д тэжээлийн ургамал, 9750 га-д тосны ургамал, 187 га-д жимс нийт 55500,3 га-д тариалалт хийсэн байна.