Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 65.9 мянган га-гаас 107.5 мянган тонн үр тариа, үүнээс 64.2 мянган га-гаас 105.2 мянган тонн улаанбуудай хурааж аваад байна.
Мөн аймгийн хэмжээнд 1.9 мянган га-гаас 27 мянган тонн төмс, 3 мянган га-гаас 49 мянган тонн хүнсний ногоо, 7 мянган га-гаас 10 мянган тонн тэжээлийн ургамал, 14 мянган га-гаас 7 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Үүнээс төмс, хүнсний ногооны хураалт 80 хувьтай байна.