Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: “Хариуцлагатай сонгогч” зургаа дахь удаагийн сургалтад 28 сурагч оролцож байна



Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, аймгийн ИТХ-аасзохион байгуулж буй “Хариуцлагатай сонгогч” сургалтад Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн 28 сурагч оролцож байна. Уг сургалтыг БНСУ-ын  Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOЙКA)-ын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Дундговь аймагт 6 дахь удаагаа зохион байгуулж байгаа аж.

Сургалтын талаар орон нутгийн сургагч багш Ж.Түмэндэлгэрээс тодруулахад “Энэхүү төсөл 2022 оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжиж, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх бид хоёр орон нутгийн сургагч багшаар бэлтгэгдэн аймагтаа сургалтыг зохион байгуулж байна. Өмнө нь Сайнцагаан сумын Цэгц билэг, Мандал, Эрдмийн далай цогцолбор сургууль, Эрдэнэдалай Гурвансайхан сумын сургуулийн сурагчдад сургалтаа зохион байгуулж, нийт 150 гаруй хүүхэд хамрагдаад байна.


Энэ сургалтаар “Сонгууль ба сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгож, багаар ажиллуулж байгаа. Сургалтад маань хүүхдүүд маш идэвхтэй, санаачлагатай оролцож, мэдлэгээ бататгаж байна” гэлээ. 







скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ