Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалттай танилцахаар сумдад ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр Сайхан сумын Номгон тосгоны халаалтын төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Өнгөрсөн жил Засаг даргыг тус тосгонд ажиллах үеэр иргэдийн зүгээс тулгамдсан асуудлуудынхаа нэн түрүүнд халалтын зуухны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байсан юм.
Тиймээс дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс аймгийн Засаг даргын зүгээс тосгоны халаалтын төвд 1.6 гклл-ын тогоог тавихаар шийдвэрлэсэн байна. Одоогоор шинэ тогооны холболтын ажил ид явагдаж байна. Номгон тосгоны халаалтын төвийн тухайд 1950-иад оны хуучирч муудсан 2 зуухаар галладаг нь доголдол үүсгэх үндсэн шалтгаан болж байсан аж. Өнөөдрийн байдлаар халаалтын төвийн галлагаа хэвийн явагдаж эхэлжээ.