Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЗАВХАН: Хавдрын өвчлөлийг бууруулахын тулд тогтмол нөлөөллийн ажлыг хийж байна

Тус аймаг энэ жил хавдрын өвчлөлийг бууруулах урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдээлэлтэй, зөв дадалтай болгох зорилгоор үйл ажиллагааны гурван зорилтын хүрээнд16 үйл ажиллагааг төлөвлөн хийж байна. Эрсдэлт бүлгийн хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран Тосонцэнгэл суманд хийж 1192 иргэнд үзлэг, оношилгоо шинжилгээ хийсэн байна. Энэ үеэр хортой хавдрын 17, хорт хавдрын сэжигтэй 134 тохиолдол илэрч хавдрын эмч аймагтаа хими эмчилгээг хоёр хүнд хийж байна.

Түүнчлэн хавдрыг даван туулагч 610 иргэн, асран халамжлагч 810 хүндгэрийн сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Гэрийн тусламж үйлчилгээг үзүүлж байх үеэрээ иргэдэд энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох, даван туулах тухай зааж өгч мэдээлэл өгч байна. Тухайлбал хавдартай хүний асаргаа сувилгаа, сэтгэл зүйн тусламжийг хэрхэн хийх. Хэвтрийн үеийн холголт цооролтоос яаж сэргийлж болох уу, хэвтрийн өвчтнийг усанд оруулах  гэхчлэн зөвлөгөөнүүдийг эмч нар өгч байна.
Хавдар бол эдгэдэг өвчин. Хамгийн гол нь иргэд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд тогтмол хамрагдаж эрт үед нь оношлуулах нь чухал юм.

Тиймээс иргэдийг мэдээлэлжүүлэх зорилгоор хавдраас сэргийлэх таван дадал, хорт хавдрын эрсдлийг бууруулах сэдвүүдээр сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1420 хүнийг сургалтад хамруулж, 213 ширхэг гарын авлагыг тарааж өгчээ.

Мөн эмийн шалтгаант ходоодны үрэвсэл сэдвээр гэхэд 21 төрлийн сурталчилгааны материал, хавдрын өвөлөлөөс сэргийлэх зөвлөмж мэдээллүүдийг байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулж 4700 гаруй хүнд хүргэсэн байна.


Ер нь хавдрын өвчлөлийг бууруулахын тулд иргэдийн дадал, хандлагыг өөрчлөх нь зүйтэй. Тиймээс иргэдэд зөв мэдээллийг тогтмол өгөх нь чухал болоод байна. Жишээлбэл аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдар судлаач эмчтэй хамтран явуулсан уушигны хорт хавдар сэдэвтэй сургалтыг төрийн албан хаагчдад өгөхийнхөө өмнө мэдлэгийнх нь сорилыг үзэхэд 42 хувь нь энэ талын мэдээлэлтэй байсан.


Харин сургалтын төгсгөлд оролцогчдын сорилын мэдлэг 82 хувь болж өссөн үзүүлэлт гарч байсан юм. Тэгэхээр халдварт бус өвчлөлөөс сэргийлэх, тоог нь бууруулахын тулд иргэдэд тухайн сэдвээр нь оновчтой мэдээллийг өгөх сургалт нөлөөллийн ажлуудыг тогтмол хийх нь чухал юм гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ