Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын урилгаар хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг иргэдэд ойртуулж, орон нутагтаа хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ хүргэх зорилгоорХавдар судлалын үндэсний төвийнэмч Б.Түвшинтус аймагт ажиллаж байна.
Тэрбээр ирснээс хойш буюу 1 сар гаруй хугацаандорон нутагтхөхнийхавдрын 2,ходоодны хавдрын 3,элэгний хавдрын 1,бөөрний хавдар 1 нийт 7 хагалгаагХавдар судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран амжилттай хийсэнбайна. “Цаашид орон нутагт ирэх оноосэмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын хагалгаа, чих хамар хоолой, бүдүүн нарийн гэдэсний мэс засал, дурангийн мэс засал төдийгүй нүд, хүүхэд, нярай, дотрын чиглэлээр хийж болдог 3 дахь шатлалын хагалгааг хийхээр төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Г.Оюунжаргал хэлж байлаа.
“Тус аймагт ажиллах хугацаандаа олон эмч нарыг сургаж мэдлэг чадвар олгож хагалгааг нутагшуулахыг зорьж байна. Иргэд хамгийн гол нь жилд нэг удаа үзлэгоношлогоондороод сурчих дадал эзэмших хэрэгтэй. Хавдар эрт илэрсэн үед эмчлэх боломжтой учраас эртилрүүлгийнүзлэгт орж байгаарай” гэдгийг эмч Б.Түвшинонцолж байлаа.