Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭНТИЙ: Шууданчид жилд 20 мянга гаруй хэрэглэгчид хүрч ажилладаг

10 дугаар сарын 9, дэлхийн шуудангийн өдөр. Энэ л өдөр гараас гарт уриатай, ганган улаан машинтай Монгол шуудангийн Хэнтий салбарын найрсаг хамт олны ажил үйлсийг сурвалжиллаа.


Тус газар нь засаг захиргааны 20 нэгжид шуудангийн салбар-шууданчидтай, нийт 26 ажиллагсадтай, жилдээ давхардсан тоогоор 20 мянга гаруй хэрэглэгчдэд шуудангийн бүхий л төрлийн илгээмжийг гараас гарт хүргэн ажилладаг байна. Тодруулбал, харилцагч байгууллага, орон нутгийн иргэдэдээ шуудангийн бичиг захидал, илгээмжийг найдвартай, түргэн шуурхай хүргэн өгч, Монгол шуудан компанийн зорилго зорилтыг биелүүлэн ажиллаж байгаа юм.
Тус хамт олон 2023 онд Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн хүрээнд “Хэнтий аймаг-100 жил” сэдэвт шуудангийн дурсгалын маркийг бүтээн хэвлүүлжээ. Тухайн түүхэн маркт Хэнтий аймгийг тодотгох бүхий л үнэт зүйлсүүд багтсан нь ахин давтагдашгүй, түүхийн үнэт өв болсон аж. Өдгөө үйлчилгээний зааландаа маркийн үзэсгэлэн худалдаатай болсон нь бас нэгэн шинэлэг ажил байв.


Мөн энэ жил Хэнтий аймагт орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой давхар тохиож, ойн өмнө шуудангийнхаа үйлчилгээний зааланд бүрэн засвар хийснээр хэрэглэгч үйлчлүүлэгчдээ тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Түүнчлэн иргэдэдээ улам бүр ойртон төрийн үйлчилгээг илүү хурдан, ойроос үзүүлдэг болж “ХУРДАН” цэгийг үйлчилгээний газартаа нээн ажиллаж байна.


Ийнхүү “өдөр бүр уулзах үндэсний шилдэг компани” уриатай Монгол шуудангийн Хэнтий салбарын үйлчилгээний газрын даргаар Д.Мөнхчимэг, нягтлан бодогчоор Ж.Оюунгэрэл, үйлчилгээний ажилтнаар М.Оюунтунгалаг, Э.Сэлэнгэ, хүргэгч-шууданчаар Л.Наранчимэг, шууданч-жолоочоор Р.Ганболд нар ажиллаж, сумдын шууданчидтайгаа гар сэтгэл нийлэн ард иргэдэдээ үйлчилсээр байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ